header_img

Он цагийн хэлхээс

Измоне компанийн хөгжлийн түүх 

2006 он

• Архитектор мэргэжилтэй хэсэг залуус нэгдэн “Измоне” ХХК-ийг байгуулав.

• Архитектор О.Амартүвшины зураг төслөөр баригдсан “8-н зовхист” оффисын барилга 2006 оны шилдэг бүтээн байгуулалтаар                шалгарав.

2007 он

• Компанийн үүсгэн байгуулагчид Барилга Хот Байгуулалтын Яамны 2007 оны 9-р сарын 13-ны өдрийн ЗТ16-00580/07 тоот т                  тогтоолоор Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилга байгууламжийн, архитектурын зураг төсөл эрхлэх тусгай зөвшөөрөл аван            албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэллээ.

• Измоне компани Монголын Архитекторуудын Эвлэлд гишүүнээр элсэв.

2008 он

• Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоонд гишүүнээр элсэв.

• АНУ-ын “USA Development service inc” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

• ХБНГУ-ын “ThyssenKrupp” группийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

• Өмнөд Солонгосын зураг төслийн “SUNG IL Architect & Engineers” групптэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

2009 он

• Дэлхийг хамарсан санхүүгийн хямрал Монгол улсын Барилгын салбарт хүчтэй нөлөөлсөн боловч Измоне компанийн                              борлуулалтын орлого өмнөх оныхоосоо буурсангүй.

• Азийн архитекторуудын ARCASIA 15 Forum-д оролцов.

• Измоне ХХК-ийн зураг төслөөр баригдсан “Lux House-3” орон сууцны цогцолбор 2009 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарав.

2010 он

• Үйл ажиллагааны бодлого чиглэлээ Уул уурхайн үйлдвэрийн зураг төсөл, барилга угсралтын чиглэлд түлхүү хандуулахаар шийдэв.

• Мо-Эн-Ко ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуран Ховд аймгийн Булган суман дахь Ярантын боомтын хил гаалийн              ерөнхий төлөвлөгөө, Цэцэг суман дахь уурхайн ажилчдын кэмп, Авто үйлчилгээний төв, Барлагын хавцал дахь техник үйлчилгээний    төв мөн Булган суман дахь авто үйлчилгээний төв болон мэргэжлийн ажилчдын орон сууцны зураг төслийн ажлыг цогцоор нь              гүйцэтгэж өгөв.

• Оюу толгой төслийн ханган нийлүүлэгчдийн сүлжээнд бүртгүүлэв.

• БНХАУ-ын “Grand Facade Decoration Engineering” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

• БНХАУ-ын “Shandong Huajian Aluminium” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

• Барилга угсралтын тусгай зөвшөөрлийн заалтаа нэмж, төмөр бетон болон металл каркас угсрах эрхтэй болов.

• Оюу Толгой ХХК-ийн 2010 оны шилдэг ханган нийлүүлэгчдийн нэгээр тодров.

• Измоне ХХК-ийн зураг төслөөр баригдсан “Blue Sky” орон сууцны хотхон 2010 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарав.

2013 он

• Измоне ХХК-ийн Ерөнхий архитектор С. Ууганбаярын зураг төслөөр баригдсан “Алтай” нисэх буудлын барилга нь Усан Луу жилийн "Шилдэг Барилга"-аар шалгарав.