Удирдлагын баг
О.Амартүвшин Үүсгэн байгуулагч ба Гүйцэтгэх захирал
О.Амартүвшин нь барилгын салбарт нийт 13 жил ажилласан ба ШУТИС-ийг архитектурын бакалавр зэрэгтэйгээр 2001 онд төгссөн. Одоо тэрээр мэргэшсэн архитектор бөгөөд 2006 оноос хойш Измоне компанийг үүсгэн байгуулан захирлаар ажиллаж байна. Амартүвшин нь анх 1998 онд Нью-Кон ХХК-д техникчээр ажиллаж эхэлсэн ба Балдан’с, Эдшил зэрэг компаниудад 2007 он хүртэл архитектороор ажиллаж байсан.
С.Ууганбаяр Ерөнхий архитектор
С.Ууганбаяр нь барилга, зураг төслийн салбар нийт 11 жил ажиллсан ба 2001 оноос эхлэн зураг төслийн Идеал ХХК-д ерөнхий төлөвлөгөөний архитектороор дагнан ажилласан ба 2008 онд Измоне компанид ерөнхий архитектороор ажиллаж эхэлсэн. Тэрээр мэргэшсэн архитектор ба ШУТИС-ын магистрант.
Б.Жавхлан Ерөнхий инженер
Б.Жавхлан нь ШУТИС-ийн докторант, мэргэшсэн инженер бөгөөд Измоне компанид ажиллаж эхлэхээс өмнө зураг төслийн Эдшил компанид 2000 оноос хойш ажилласан. Тэрээр барилга бүтээцийн зураг төслийн тооцоолол болон барилгын хяналтыг өндөр түвшинд боловсруулж, гүйцэтгэдэг.
У.Аззаяа Ерөнхий санхүүч
У.Аззаяа нь анх Монгол даатгал ХХК-д дотоод аудитороор, Нэйшнл Лайф Даатгал ХХК-д хөрөнгө оруулалтын менежерээр тус тус ажиллаж байгаад 2009 оноос Измоне компанид ажиллаж байна. Тэрээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистрант.
Шагнал
• Улаанбаатар зочид буудлын өөрчлөлтийн зураг төслийн уралдаанд ТЭРГҮҮН байр. 2006 он.
• Архитектор О.Амартүвшины зураг төслөөр баригдсан “8-н зовхист” оффисын барилга 2006 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарав.
• Измоне ХХК-ийн зураг төслөөр баригдсан “Lux House-3” орон сууцны цогцолбор 2009 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарав.
• Оюу Толгой ХХК-ийн 2010 оны шилдэг ханган нийлүүлэгчдийн нэгээр тодров.
• Измоне ХХК-ийн зураг төслөөр баригдсан “Blue Sky” орон сууцны хотхон 2010 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарав.
• Измоне ХХК-ийн Ерөнхий архитектор С. Ууганбаярын зураг төслөөр баригдсан “Алтай” нисэх буудлын барилга нь 2012 оны "Шилдэг Барилга"-аар шалгарав.