header_img

Захиралын мэндчилгээ

Захиралын мэндчилгээ

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнгөрсөн хугацаанд бид захиалагчиддаа чанартай үйлчилгээ үзүүлэх, өөрсдийн ур чадварыг таниулах, харилцагчдынхаа итгэлийг олж авах тал дээр голчлон анхаарч ажиллаж ирлээ.

Анх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш бид хамт олныхоо хүчээр бизнесийн үйл ажиллагаагаа улам тэлж барилгын зураг төсөл, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хүч сорин ажиллаж байна.

Монгол улсын эдийн засаг, ойрын хугацаанд хурдацтай өсөх нь тодорхой байгаа энэ цаг үед бид шинэлэг менежмент, байгальд ээлтэй барилгын материал, компанийн засаглал, мөн чанарын удирдлага зэргийг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэллээ.

Ийнхүү бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, сайн засаглалтай, өндөр бүтээмжтэй компани болж ажиллахыг эрмэлзэнэ.

Эрхэм та Измони компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

Измоне компанийн гүйцэтгэх захирал                     О.Амартүвшин