Бидний тухай
Измоне компани нь барилга архитектурын мэргэжилээр төгссөн хэсэг залуучуудын санаачлагаар 2006 оны 11-р сард байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Манай хамт олон гадаад дотоодын компаниудтай ажил төрлийн байнгын холбоотой ажилласаар ирсэн бөгөөд барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа анхлан эхлүүлж эдүгээ бизнесийн хүрээгээ улам тэлэн барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллаж байна.
Измоне компани нь Монгол улсын мэргэжлийн зураг төсөл, угсралтын томоохон компаниудын нэг ба 2010 оны жилийн эцсийн байдлаар борлуулалтын орлогын өсөлтөөрөө салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд орлоо.
Бид өөрсдийн ажлын өндөр хариуцлагийг ямагт ухамсарлан ажилладаг ба зураг төсөл болон барилгын гүйцэтгэлийн хяналтыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Мөн түүнчлэн хүлэмжийн хийг бага ялгаруулдаг байгальд ээлтэй материалаар барилга барих тал дээр бид түлхүү анхаарч ажиллаж байна.
Техник технологийн талаас хамгийн шинэлэг шийдлүүдийг төлөвлөхөөс гадна захиалагчийн хувьд, эдийн засгийн хэмнэлттэй байх төслүүдийг төлөвлөж өгдөгөөрөө бид бусдаас ялгардаг.
Барилгын зураг төсөл болон угсралтын чиглэлээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас шаардлагатай тусгай зөвшөөрлүүдтэй бөгөөд бид боловсруулсан зураг төслийнхөө дагуу, иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийг гэрээний хугацаандаа чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгдөг.
Бид төлөвлөнө, зурна бас гүйцэтгэнэ.
Төлөвлөгөө - Барилгын өртөг болон болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолох, техник эдийн засгийн үндэслэл, байгальд ээлтэй материал сонгох гэх мэт олон асуудлуудыг бүх талаас нь нарийвчлан судалсаны үндсэн дээр зөв шийдэл олох нь чухал юм.
Зураг төсөл - Бид барилга байгууламжийн зураг төсөл дээр төрөл, хэмжээнээс үл хамааран өөрсдийн бүхий л авъяас чадварыг дайчилж ажилладаг. Өндөр барилга, иргэн олон нийтийн, үйлдвэр, уурхай, хот тосгоны ерөнхий төлөвлөгөө зэрэг бүх төрлийн зураг төслийг хийхээс гадна хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон программ хангамжийг ашигладаг.
Гүйцэтгэл - Манай үйлчлүүлэгчид яагаад биднийг сонгодог вэ? Учир нь бид захиалгыг гэрээний хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэдэгт тэд итгэдэг. Захиалагчдад баталгаа зайлшгүй хэрэгтэй байдаг ба бид хэрэгжүүлж буй төслийн менежемент, өртөг зардлын хяналт, гүйцэтгэлийн тайлан зэргийг захиалагчдад тогтмол тайлагнаж чаддаг.
Измоне – товч мэдээлэл
• 50 ажилтан (2011 оны 2-р сарын байдлаар)
• Хөрөнгийн эргэлт: 1.7 тэрбум төгрөг
• 2006 онд байгуулагдсан
• Гүйцэтгэх захирал: О.Амартүвшин
Манай компани Монгол улсын томоохон зураг төслийн компаниудын тоонд ордог.
• Нийт 4 зөвлөх инженер, 1 зөвлөх архитектор, 2 мэргэшсэн архитектор, 2 мэргэшсэн инженер манай байгууллагад ажилладаг.
• Борлуулалтын орлогын өсөлтөөрөө салбартаа тэргүүллээ.
• Бидний боловсруулсан зураг төслөөр баригдсан төслүүд 2006, 2009, 2010, 2012 оны шилдэг бүтээн байгуулалтаар тодорсон.
• Бидний боловсруулсан зураг төслөөр гуравдагч орнуудад барилга баригдаж байна.
Бид төсөл хэрэгжих орон нутгийн онцлогийг сайн мэддэг.
Измоне компани улсдаа инженер техникчдийн ажилчдын тоогоороо тэргүүлэх эгнээнд орох ба орон нутагт хэрэгжүүлсэн төслийн талаарх мэдээллийг манай сайтаас үзэж болно.