header_img

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ямагт ухамсарлах агаад боловсролыг дэмжих хүрээнд оюутан залуусын дунд компанийн нэрэмжит мэргэжлийн уралдаан зарлан шилдгээр шалгарсан оюутныг сургалтын төлбөрөөр урамшуулах цаашид сурч боловсроход нь бүхий л талаар дэмжлэг үзүүлдэг ба өөрсдийн ажилчидынхаа хэлний болон мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд санхүүгийн болон бодит дэмжлэг үзүүлдэг.

Эрүүл мэнд, байгаль орчныг дэмжих хүрээнд өөрсдийн хэрэгжүүлж буй зураг төсөлд хүрээлэн байгаа орчинд болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй материалуудыг төлөвлөдөг. Мөн барилгын материалын худалдан авалт хийхдээ байгаль орчинд хор хөнөөлгүй материал нийлүүлдэг, нийгмийн хариуцлагатай борлуулагчдыг дэмжсээр ирсэн.

Эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор бид хэрэгжүүлж буй төсөлдөө тэднийг, туслан гүйцэтгэгчээр сонгон хийж чадах ажлаар нь хангадаг.

Мөн бид үүсгэн байгуулагдсанаас хойш татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг хугацаандаа төлсөөр ирсэн.