Компаний засаглал
Манай компани нь компанийн засаглалын зарчмыг бий болгохыг эрмэлзэн, бизнесийн болон ажилтаны ёс зүйн хэм хэмжээ, ажилтан болон байгууллагын шударга байдал, бусдыг хүндэтгэх зарчмуудыг дээдлэн, урамшууллын тогтолцоо, өөрсдийн гэсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.
Манай компанийн ёс зүйн хэм хэмжээ болон байгууллагын үнэт зүйлс ба хариуцлагын мэдэгдэлд бидний Төлөөлөн Удирдах Зөвлөл, ажиллагсад болон бизнесийн харилцагч түншүүдээсээ итгэл хүлээдэг зарчмуудыг тод тусгасан байдаг.
Ёс зүйн дүрэм нь үнэнч шударга, хариуцлагатай байх нь байгууллагын соёлыг тусгасан бөгөөд компанийн ажиллагсдын мөрдлөг болгох үндсэн зарчим, бодлогуудыг багтаасан.
Төлөөлөн Удирдах Зөвлөл гарын үсэг зурж баталсан байгууллагын үнэт зүйлс ба хариуцлагын мэдэгдэл нь компанийн нийгмийн хариуцлагийг дээшлүүлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх талаарх бидний итгэл үнэмшлийн илрэл юм.