header_img

Барилга угсралт

Барилга угсралт

Барилга угсралтын үйлчилгээ       

Чанартай бат бэх барилга барих нь материалын зөв сонголт, өндөр зохион байгуулалттай мэргэжлийн чадварлаг инженер техникчдийн багаас ихээхэн шалтгаалдаг билээ. Иймд бид зураг төслийн дагуу эдийн засгийн хувьд хэмнэлттэй барилга байгууламжийг гэрээт хугацаандаа барьж гүйцэтгэж байна.

Бид барилга угсралтын явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг чанд сахин, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашигладаг.

Шилэн фасад, цонх хаалганы үйлдвэрлэл, угсралт       

Измоне Алюминиум ХХК нь 2010 оноос эхлэн шилэн фасад, хаалга цонхны үйлдвэрлэл эрхэлж, Канад улсын “A. & D. Prevost Inc” фирмийн Prevost брэндийн хөнгөн цагаан материалаар сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.

Канад улс нь Монгол орны цаг ууртай ижил төстэй учраас бид Prevost брэндийг сонгон үйлчлүүлэгчиддээ санал болгож байна. Уг брэнд нь хүйтний нөхцөлд тэсвэртэй, ус чийг, дулаан тусгаарлалт сайтай дуу чимээ нэвтэрүүлэхгүй давуу талтай.

Манай компанийн олон жил ажилласан туршлагатай чадварлаг баг хамт олон бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрч ажилладаг.

Бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ

• Барилгын бүх шатны ажлын зуучлал

• Төслийн удирдлага болон санхүүгийн шинжилгээ, төсөв