header_img

Иж бүрэн зураг төслийн үйлчилгээ

Иж бүрэн зураг төслийн үйлчилгээ

Мэргэжлийн зөвлөгөө 

Барилга байгууламжийн бүх шатанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, ажлын явцад тулгарах асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч, эдийн засгийн үр ашигтай шийдэл гаргахад тань бид туслана. 

Ерөнхий төлөвлөгөө           

Ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд төлөвлөснөөр тухайн нутаг дэвсгэрийн бүсчлэлд тохируулж архитектур орон зайн зохиомж, бүтэц зохион байгуулалтын оновчтой шийдлийг гаргаж, дэд бүтэц, гудамж замын сүлжээ, барилгажилт, ногоон байгууламжийг хүний ажиллаж амьдрахад тав тухтай орчинг бүрдүүлж байхаар гүйцэтгэнэ. Мөн ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хот болон хөгжлийн тулгуур төвүүдийн хэтийн хөгжлийн төлөвлөлттэй нарийн нягт уялдсан байх шаардлагатай.

Орон сууц, олон нийт, амины орон сууц, үйлдвэрийн барилгын иж бүрэн зураг төсөл        

Бүх төрлийн барилга байгууламжийн зураг төслийг захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, архитектурын орон зай, инженерийн оновчтой шийдэл  гаргаж, барилгын норм дүрмийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Барилгын экстерьер, интерьер дизайн, гэрэлтүүлэг чимэглэл, ландшафт    

Энэ төрлийн зураг төсөл нь барилгын орон зай, талбайг бүрэн дүүрэн ашиглах боломж олгодог бөгөөд таны хүсэл сонирхлын дагуу өнгө дизайны өвөрмөц шийдэл бүхий л таатай орчинг бүрдүүлэхэд чиглэнэ. Барилгын гадна гэрэлтүүлэг чимэглэл, ландшафтын архитектур буюу цэцэрлэгжилт гадна тохижилтын зураг төслийг хийлгэснээр таны барилга байгууламж, хотын өнгө үзэмжид хувь нэмэр болохоос гадна, хүний ажиллаж амьдрахад тааламжтай орчинг бүрдүүлэх болно.